Иеремиа 52:31-34

Иеремиа 52:31-34 АБ2013

Иудагийн хаан Иехоиахины цөлөгдсөний гучин долдугаар оны арван хоёрдугаар сарын хорин таванд Вавилоны хаан Евил-меродах хаанчлалаа эхэлсэн жилд Иудагийн хаан Иехоиахинд ивээлээ үзүүлж, түүнийг шоронгоос гаргав. Дараа нь тэр түүнтэй эелдгээр ярин Вавилонд өөртэй нь хамт байсан бүх хааны суудлаас түүний суудлыг илүү өндөрт тавив. Ийнхүү Иехоиахин шоронгийн хувцсаа тайлсан бөгөөд амьдралынхаа бүх өдрүүдэд хааны ширээнд тогтмол зооглодог болов. Вавилоны хаанаас түүнд үхэх өдрийг нь хүртэл амьдралынх нь бүхий л өдрүүдэд өдөр бүрийн хувь хишиг болгон тэтгэмж өгдөг байжээ.