Иеремиа 39:11-14

Иеремиа 39:11-14 АБ2013

Вавилоны хаан Небухаднезар ахлах хамгаалагч Небузараданы гараар Иеремиагийн талаар тушаал буулгахдаа — Түүнийг аваад асрамжилж, түүнд ямар ч муу юм бүү хий. Харин тэр чамд юу гэж хэлсний дагуу түүнд үйлд гэв. Тиймээс харуулын ахмад Небузарадан ахлах тайган Небушазбан, тэргүүн мэргэч Нергал-сар-езер болон Вавилоны хааны бүх удирдагчид хүн илгээв. Тэд илгээж, харуулын хашаанаас Иеремиаг гарган авав. Тэд түүнийг гэрт нь аваачуулахаар Шафаны ач, Ахикамын хүү Гедалиад хариуцуулав. Ингэж тэрээр хүмүүсийн дунд үлджээ.