Иеремиа 33:14-16

Иеремиа 33:14-16 АБ2013

«Үзэгтүн, Израилийн гэр ба Иудагийн гэрийн талаар Өөрийн айлдсан сайн үгийг Би биелүүлэх өдрүүд ирж байна» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Тэр өдрүүдэд болон тэр цагт Би Давидын зөвт Мөчирийг гаргана. Тэрээр дэлхий дээр шударга ёс болон зөв шударгыг хэрэгжүүлэх болно. Тэдгээр өдрүүдэд Иуда аврагдах бөгөөд Иерусалим аюулгүй оршин суух болно. Тэрээр ЭЗЭН бидний зөв шударга гэдэг нэрээр дуудагдах болно» хэмээв.