Иеремиа 33:10-11
Иеремиа 33:10-11 АБ2013
ЭЗЭН ингэж айлдаж байна. «Чиний “Энэ бол хүн амьтангүй зэлүүд газар” гэж хэлдэг энэ газарт буюу Иудагийн хотуудад мөн оршин суугчгүй, араатан амьтангүй, Иерусалимын эзгүйрсэн гудамжнуудад баяр хөөр болон баяр баясгалангийн дуу, сүйт залуу болон сүйт бүсгүйн дуу буюу “Түг түмдийн ЭЗЭНд талархлыг өргөгтүн. Тэрээр сайн сайхан бөгөөд Түүний хайр энэрэл мөнхийнх” гэж хэлэх хүмүүсийн дуу сонсогдоно. Мөн ЭЗЭНий өргөөнд талархлын тахилуудыг авчрах хүмүүсийн дуу сонсогдох болно. Учир нь анх байсан шиг нь Би газар нутгийн сайн сайхныг сэргээнэ» гэж ЭЗЭН айлдаж байна.