Иеремиа 32:37-41
Иеремиа 32:37-41 АБ2013
Үзэгтүн, уур, хилэн хийгээд их зэвүүцлээрээ Би тэднийг зайлуулсан бүх нутгаас цуглуулна. Би тэднийг энэ газарт буцаан авчирч, тэднийг аюулгүй амьдруулна. Тэд Миний ард түмэн, Би тэдний Бурхан болно. Тэд сайныхаа төлөө болон өөрсдийн дараах үр хүүхдүүдийнхээ төлөө Надаас үргэлж эмээхийн тулд Би тэдэнд нэг зүрх, нэг замыг өгнө. Тэдэнд сайныг үйлдэн тэднээс эргэхгүй гэж Би тэдэнтэй үүрдийн гэрээ байгуулна. Тэд Надаас эргэхгүйн тулд Би тэдний зүрхэнд Надаас эмээхүйг хийнэ. Би тэдэнд сайныг үйлдэхээр тэдэнд баярлан баясаж, бүх зүрх болон бүх сэтгэлээрээ тэднийг энэ нутагт итгэлтэйгээр тарьж суулгана.