Иеремиа 31:10-13
Иеремиа 31:10-13 АБ2013
Үндэстнүүд ээ, ЭЗЭНий үгийг сонсож, Алс холын эргүүдэд тунхаглан “Израилийг тараасан Нэгэн түүнийг цуглуулан Хоньчин хонин сүргээ хамгаалдаг шиг Түүнийг хамгаална” гэж хэлцгээ. Учир нь ЭЗЭН Иаковыг зольж, Түүнийг өөрөөс нь илүү хүчтэй байсан нэгний гараас чөлөөлсөн. Тэд ирж, Сионы өндөрлөгүүд дээр баярлан хашхиралдана. Тэд ЭЗЭНий хишиг, үр тариа, шинэ дарс, тос, мал сүргийн үр төлийн улмаас гэрэлтэнэ. Тэдний амьдрал услагдсан цэцэрлэг мэт болж, Тэд дахин хэзээ ч доройтохгүй. Тэгээд онгон охин мөн залуу ба хөгшин хүн Хамтдаа бүжиглэн баярлана. Учир нь Би тэдний гашуудлыг баяр хөөр болгож, Тэднийг тайвшруулан Зовлонгийнх нь оронд тэдэнд Баяр хөөрийг өгнө.