Иеремиа 11:18-23
Иеремиа 11:18-23 АБ2013
Мөн надад үүнийг ЭЗЭН мэдүүлж, би мэдсэн юм. Тэдний үйлсийг надад харуулсан билээ. Харин би нядлуулахаар хөтлөгдөн явж буй номхон хурга мэт байв. “Нэрийг нь дахин дурсуулахгүйн тулд Модыг үр жимстэй нь хамт устгаж, Амьдын газраас тасалъя” гэж тэд Миний эсрэг хуйвалдаан зохиосныг Би мэдээгүй байлаа. Гэвч, түг түмдийн ЭЗЭН минь ээ, Шударгаар шүүгч Та, Зүрх сэтгэл, цээж дотрыг сорьдог билээ. Тэднээс өшөөгөө авахыг надад харуулаач. Хэрэг юугаа Тандаа би даатгасан билээ. Тэгтэл “Бидний гарт үхэхгүйн тулд ЭЗЭНий нэрээр бүү эш үзүүл” гэж хэлэн амийг минь эрж буй Анатотын хүмүүсийн талаар ЭЗЭН ингэж айлдав. Түг түмдийн ЭЗЭН мөн ийн айлдав. “Үзэгтүн, Би тэднийг шийтгэх гэж байна! Залуучууд илдэн доор үхэж, хөвгүүд, охид нь өлсгөлөнгөөр үхэх болно. Тэдэнд амьд үлдэгсэд үлдэхгүй. Учир нь Би Анатотын хүмүүс дээр гамшгийг буюу тэдний шийтгэлийн жилийг авчирна.”