Шүүгчид 8:30-35
Шүүгчид 8:30-35 АБ2013
Гидеон олон эхнэртэй байсан тул тэр далан хүүтэй байлаа. Шехемд байсан татвар эм нь түүнд бас нэгэн хөвгүүнийг төрүүлж өгсөнд тэр түүнд Абимелех гэдэг нэр өгөв. Иоашийн хөвгүүн Гидеон өндөр насыг наслан өөд болсон бөгөөд эцэг Иоашийнх нь булшинд буюу абиезричуудын Офрад түүнийг оршуулжээ. Гидеоныг нас эцэслэсний дараахан Израилийн хөвгүүд нүүр буруулан дахин Баалуудыг шүтэн завхайрч, Баал-беритийг өөрсдийн бурхан болгов. Ийнхүү эргэн тойрон дахь дайснуудынх нь савраас өөрсдийг нь чөлөөлөн аварсан өөрсдийн Бурхан ЭЗЭНийг Израилийн хөвгүүд умартав. Иеруббаалын (буюу Гидеоны) Израильд үйлдсэн хамаг сайн үйлсийнх нь хариуд түүний гэр бүлийнхэнд энэрэл хайрыг ч тэд үзүүлсэнгүй.