Шүүгчид 6:25-27

Шүүгчид 6:25-27 АБ2013

Тэр шөнөдөө ЭЗЭН, Гидеонд —Чи эцгийнхээ бухыг, долоон настай өөр бухын хамт авч, эцгийнхээ Баалын тахилын ширээг нураан хаяж, дэргэд нь буй Ашерагийн баганыг тайрч унага. Энэ хадны оройд чи өөрийн Бурхан ЭЗЭНд зориулан тахилын ширээг зөв аргаар босгогтун. Тайрч унагасан Ашерагийн баганын модыг ашиглан хоёр дахь бухаар шатаалт тахилыг өргөгтүн гэж айлдав. Тэгээд Гидеон зарц нарынхаа дундаас арван эрийг авч, ЭЗЭНий өөрт нь айлдсан ёсоор үйлдэв. Тэрээр эцгийнхээ гэрийнхнээс болон хотын хүмүүсээс ихэд эмээж байсан тул үүнийг өдөр хийлгүй, шөнөөр үйлдэв.