Шүүгчид 3:7-11
Шүүгчид 3:7-11 АБ2013
Израилийн хөвгүүд ЭЗЭНий мэлмийн өмнө ёрын мууг үйлдэж, өөрсдийн Бурхан ЭЗЭНийг умартан, Баал ба Ашеротод үйлчлэв. Тиймээс ЭЗЭНий уур хилэн Израилийн эсрэг шатаж, Тэр тэднийг Месопотамийн хаан Кушан-ришатаимын гарт тушаав. Израилийн хөвгүүд найман жил Кушан-ришатаимд зарцлагджээ. Израилийн хөвгүүд ЭЗЭНд тусламж гуйн хашхирсанд ЭЗЭН Израилийн хөвгүүдэд тэднийг аврах нэгэн чөлөөлөгчийг босгон гаргасан нь Калебын дүү Кеназын хөвгүүн Отниел байлаа. ЭЗЭНий Сүнс түүн дээр ирж, тэрээр Израилийг шүүв. Түүнийг дайнд мордоход Арамын хаан Кушан-ришатаимыг ЭЗЭН түүний гарт өглөө. Отниелийн гар хүчирхэгжин Кушан-ришатаимын дээр буув. Ийнхүү энэ газар нутаг дөчин жил амар жимэр байв. Тэгээд Кеназын хөвгүүн Отниел өөд болов.