Шүүгчид 3:1-6
Шүүгчид 3:1-6 АБ2013
Канаанд болсон дайн тулаан бүхнийг мэдэхгүй Израильд байгаа тэд бүгдийг шалган сорих гэж ЭЗЭНий үлдээсэн үндэстнүүд энэ билээ. (Энэ нь тэднийг огт мэдэхгүй Израилийн хөвгүүдийн тэр үеийнхэнд тулалдахыг зааж мэдүүлэхийн тулд билээ.) Эдгээр нь Филистийн таван ноён, бүх канаанчууд, сидончууд, Баал-хермоны уулаас Лебо-хамат хүртэлх Ливаны ууланд нутаглаж байсан хивичүүд юм. Эцэг өвгөдөд нь Мосегоор дамжуулан тушаасан ЭЗЭНий тушаалуудыг израильчууд сонсон дагах эсэхийг мэдэхийн тулд тэр хүмүүсээр Израилийг шалган сорьсон юм. Израилийн хөвгүүд канаанчууд, хитчүүд, аморичууд, перизчүүд, хивичүүд, иебусчуудын дунд амьдран сууж, тэдний охидыг өөрсдөдөө эхнэр болгон авч, өөрсдийн охидыг тэдний хөвгүүдэд өгч, тэдний бурхдад үйлчлэв.