Шүүгчид 2:1-6

Шүүгчид 2:1-6 АБ2013

ЭЗЭНий тэнгэрэлч Гилгалаас Бохимд ирж —Би та нарыг Египетээс гарган, өвөг дээдэст чинь тангарагласан тэр газарт дагуулж ирээд хэлэхдээ “Би та нартай байгуулсан гэрээгээ үүрд үл цуцална. Харин та нар энэ нутгийн оршин суугчидтай гэрээ байгуулж болохгүй. Та нар тэдний тахилын ширээг эвдэн нураа” гэсэн боловч та нар Намайг дагасангүй. Та нар юу хийчих нь энэ вэ? Тиймээс Би “Би тэднийг та нарын өмнөөс хөөхгүй, харин тэд сундуу мэт хажуугаас чинь хатгаж, тэдний бурхад та нарт урхи болно” гэж айлдлаа гэв. ЭЗЭНий тэнгэрэлч эдгээр үгсийг Израилийн бүх хөвгүүдэд хэлэхэд ард олон дуугаа өндөрсгөн уйлалдав. Тиймээс тэд тэр газарт Бохим гэдэг нэр өгөөд тэнд ЭЗЭНд тахил өргөжээ. Иошуа ард олныг тараахад Израилийн хөвгүүд тус тусын өвлөн авах газраа эзэмшихээр явцгаав.