Шүүгчид 17:1-6

Шүүгчид 17:1-6 АБ2013

Ефраимын уулархаг нутагт Мика нэртэй нэгэн хүн байв. Тэрээр эхдээ —Та мянга нэг зуун мөнгөн зоосоо алдчихаад харааж байхыг чинь би сонссон. Мөнгө чинь надад бий. Би авчихсан юм гэхэд эх нь —ЭЗЭН миний хүүг ивээх болтугай гэв. Тэгээд тэр эхдээ мянга нэг зуун мөнгөн зоосыг буцааж өгсөнд эх нь —Энэ мөнгө ЭЗЭНд ариун гэдгийг одоо би үүгээр илэрхийлье. Энэ нь гараас минь гарч, хүүгийн минь төлөө сийлмэл ба цутгамал хөрөг болог. Иймд одоо үүнийг чамд эргүүлж өгье гэв. Тэр эхдээ мөнгийг буцааж өгсөнд эх нь хоёр зуун мөнгөн зоосыг авч, мөнгөний дарханд өгөөд, түүгээр сийлмэл ба цутгамал хөрөг дүрсийг хийлгэв. Тэдгээр нь Микагийн гэрт байв. Ийнхүү Мика гэгч нь бурхдын өргөөтэй болж, ефод болон гэрийн шүтээнүүдийг хийж, хөвгүүдийнхээ нэгэнд сахил хүртээн, өөрийнхөө тахилч болгов. Тэр өдрүүдэд Израильд хаан гэж байсангүй. Хүн бүр өөр өөрийн нүдэнд зөв зүйтэй гэж үзсэнээ үйлдэж байлаа.