Шүүгчид 13:20-24

Шүүгчид 13:20-24 АБ2013

Галын дөл тахилын ширээнээс тэнгэр өөд дүрэлзсэнд ЭЗЭНий тэнгэрэлч тахилын ширээний дөлөн дотор дээш одов. Маноа болон түүний эхнэр үүнийг хараад нүүрээрээ газарт унав. Маноа болон түүний эхнэрт ЭЗЭНий тэнгэрэлч дахин үзэгдсэнгүй. Тэгэхэд Маноа түүнийг ЭЗЭНий тэнгэрэлч байсныг мэджээ. Маноа эхнэртээ —Бид Бурханыг үзсэн тул зайлшгүй үхэх болно гэв. Харин эхнэр нь түүнд —Хэрэв биднийг алах нь ЭЗЭНд тааламжтай байсан аваас Тэр бидний гараас шатаалт тахил болон идээн өргөлийг зөвшөөрөн авахгүй байсан бөгөөд энэ бүгдийг ч бидэнд үзүүлэхгүй бас одоо ийм юм бидэнд сонсгохгүй байх байсан гэв. Тэгээд эмэгтэй хөвгүүн төрүүлж, түүндээ Самсон хэмээх нэр өгөв. Хөвгүүнийг өсөж өндийхөд нь ЭЗЭН ерөөв.