Иаков 5:1-6

Иаков 5:1-6 АБ2013

Баян хүмүүс та нар, нааш ирэгтүн. Өөрсөд дээр чинь ирж буй зовлонгийнхоо төлөө уйл, орил. Эд баялаг чинь ялзарч, дээлийг чинь хивэн хорхой иджээ. Алт, мөнгө чинь зэвэрч, зэв нь та нарын эсрэг гэрч болж, махбодыг чинь гал мэт залгина. Та нар эрдэнэсээ эцсийн өдрүүдэд хураажээ. Харагтун, та нарын саатуулаад байгаа, тариаланг чинь хураасан ажилчдын тэр хөлс та нарын эсрэг хашхирч байна. Ургац хураагчдын хашхираан түг түмдийн Эзэний сонорт хүрчээ. Та нар дэлхий дээр баян тансаг амьдарч, эрх дураараа байв. Нядалгааны өдөрт та нар зүрхээ борджээ. Та нар зөвт Нэгэнийг яллаж, алав. Тэр та нарыг эсэргүүцдэггүй.