Исаиа 65:6-9
Исаиа 65:6-9 АБ2013
Үзэгтүн, Миний өмнө бичигдсэн бөгөөд Би дуугүй байхгүй, харин буцааж төлнө, Би өвөрт нь төлнө. Та нарын хилэнц хийгээд эцэг өвгөдийн чинь хилэнцийг хамтад нь төлнө гэж ЭЗЭН айлдаж байна. “Тэд уулан дээр утлага уугиулж, Толгод дээр Намайг доромжлов. Тиймээс Би урьдын үйлсийг нь өвөрт нь хэмжин буцаана.” ЭЗЭН ингэж айлдаж байна. “Хонгорцог дотор шинэ дарс олдвол «Түүнийг бүү устга. Түүнд ивээл байна» гэж хэлдэг мэт Би боолуудынхаа төлөө үйлдэж, Тэднийг бүгдийг нь устгахгүй. Би Иаковаас үр удмыг, Иудагаас Миний уулсыг өвлөгчийг гарган авчирна. Миний сонгосон хүмүүс үүнийг өвлөн Зарц нар минь тэнд амьдарна.