Исаиа 63:7-9

Исаиа 63:7-9 АБ2013

ЭЗЭНий бидэнд соёрхсон бүхэн хийгээд Израилийн гэрийн төлөөх агуу их ивээлийнх нь дагуу ЭЗЭНий энэрэл хайрыг, Түүний магтаалыг би дурдана. Эдгээрийг Тэр өршөөлийнхөө дагуу, Үлэмж их энэрэл хайрынхаа ёсоор тэдэнд соёрхсон билээ. “Үнэхээр тэд ард түмэн минь бөгөөд Худал ярихгүй хөвгүүд юм” гэж Тэр айлдан Аврагч нь болов. Бүх л зовлон шаналанд нь Тэр шаналсан бөгөөд Түүний оршихуйн тэнгэрэлч тэднийг аварчээ. Хайр, өршөөл дотроо Тэр тэднийг золив. Эртний бүхий л өдрүүдэд Тэр тэднийг өргөж явсан билээ.