Исаиа 54:1-3

Исаиа 54:1-3 АБ2013

Хүүхэд тээгээгүй, хүүсэр чи, Баярлан хашхирагтун. Төрөх зовлон үзээгүй чи, Бахдан дуулж, хашхирагтун. Учир нь орхигдсон эмэгтэйн хөвгүүд нь Гэрлэсэн эмэгтэйн хөвгүүдээс олон байх болно” гэж ЭЗЭН айлдаж байна. “Майхныхаа талбайг өргөтгөн Сууцныхаа хөшгийг дэлгэн татаад, Бүү зов, аргамжаагаа уртасгаж, гадсаа бөхлөгтүн. Учир нь чи өрнө ба дорно зүгт тэлж, Үр удам чинь үндэстнүүдийг эзлэн Эзгүйрсэн хотуудад нь суурьшина.