Исаиа 51:10-11
Исаиа 51:10-11 АБ2013
Далай тэнгис, их гүний усыг хатаан Золигдогсдыг гатлуулахын тулд Тэнгисийн гүнийг зам болгосон нь Та бус уу? Ингээд ЭЗЭНээр золигдогсод буцаж, Баяртайгаар дуулан Сион уруу ирнэ. Тэргүүн дээр нь мөнхийн баяр хөөр, Тэд цэнгэл, хөөртэй байх бөгөөд Гашуудах, санаа алдах нь зугтан одно.