Исаиа 45:5-7

Исаиа 45:5-7 АБ2013

Би ЭЗЭН. Өөр байхгүй. Надаас өөр Бурхан алга. Чи Намайг танихгүй ч, Би бүсийг чинь бүсэлсэн. Тийнхүү Надаас өөр хэн ч алга, Би ЭЗЭН, Өөр байхгүй гэдгийг Наран мандахаас бас шингэхээс ч мэдэх болтугай! Би гэрлийг бий болгон Харанхуйг бүтээж, Амар тайвныг гүйцэтгэн, Гай гамшгийг ч бүтээдэг. Энэ бүгдийг хийдэг Би ЭЗЭН.