Исаиа 44:24-28
Исаиа 44:24-28 АБ2013
Чиний Аврагч, чамайг эхийн хэвлийгээс бий болгосон. ЭЗЭН ингэж айлдаж байна. “Би бүхнийг бүтээгч ЭЗЭН. Би Өөрөө тэнгэрийг сунгаж, Дэлхийг ганцаараа дэлгэсэн. Би хуурамч эш үзүүлэгчдийн тэмдгийг хэрэгсэхгүй, Мэргэ төлгөчдийг мунхаг болгож, Мэргэдийг буруу харуулан эргүүлж, Мэдлэгийг нь мунхаглал болгодог. Би боолуудынхаа үгийг баталж, Элч нарынхаа зорилгыг гүйцэтгэдэг. Би Иерусалимд «Чи оршин суугчидтай болно», Иудагийн хотуудад «Та нарыг босгох бөгөөд Нуранги балгаснуудыг Би дахин босгоно» гэж хэлдэг. Би тэнгисийн гүнд «Хатагтун. Би урсгалуудыг чинь ширгээнэ» гэж айлддаг. Би Корешт «Миний хоньчин, бүх хүслийг минь гүйцэтгэнэ» гээд, Иерусалимд «Чи босгогдоно», Сүмд «Суурь чинь тавигдана» гэж айлддаг.”