Исаиа 42:1-4

Исаиа 42:1-4 АБ2013

Миний дэмнэдэг Зарц, Миний сонгосон, таалдаг Нэгэнийг минь хар. Би Түүний дээр Сүнсээ байлгана. Тэрээр үндэстнүүдэд шударга ёсыг авчирна. Тэр хашхирахгүй, дуугаа өндөрсгөхгүй, гудамжинд ч сонсгохгүй. Бяцарсан зэгсийг хугалахгүй, Бүдгэрсэн дэнг бөхөөхгүй. Шударга ёсыг үнэхээр Тэр авчирна. Дэлхийд шударга ёсыг тогтоох хүртэлээ Тэрээр сульдахгүй, бяцрахгүй. Эргийн нутагт ч Түүний хуулийг найдан хүлээнэ.