Хараагаа өндөрт өргөн Тэдгээрийг хэн бүтээснийг харагтун. Түг түмдийг нь тоо ёсоор авчирч Бүгдийг нэрээр дууддаг нь Тэр юм. Агуу их хүч, сүр жавхлангийнх нь улмаас Тэдгээрээс нэг нь ч алдагдаагүй. “Зам минь ЭЗЭНээс далдлагдаж, Үйлсийг минь миний Бурхан эс хайхарчээ” гэж Чи юунд хэлнэ вэ, Иаков аа? Чи юунд ярина вэ, Израиль аа? Чи мэдэхгүй гэж үү? Чи сонсоогүй юм уу? Мөнхийн Бурхан, ЭЗЭН, Дэлхийн хязгаарыг Бүтээгч нь Эцэж туйлддаггүй бөгөөд ухаан нь хязгааргүй. Тэр эцэж ядарсанд тэнхээ өгч, Чадал барагдсанд нь хүч нэмдэг. Залуус ч эцэж туйлдан Идэр залуус ч бүдрэхдээ л бүдэрдэг. Харин ЭЗЭНд найдагчид хүчээ сэлбэнэ. Тэд бүргэд мэт жигүүр дээрээ элин халина. Гүйлээ ч үл туйлдана Алхлаа эс цуцна.
Исаиа 40 унших
Сонсох Исаиа 40
Хуваалцах
Бүх Орчуулгууд Харьцуулах: Исаиа 40:26-31
Эшлэлүүдийг хадгалах, офлайнаар унших, сургалтын бичлэгүүд үзэх бас өөр бусад олон зүйл бий!
YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна
Нүүр хуудас
Библи
Тѳлѳвлѳгѳѳнүүд
Бичлэгүүд