Исаиа 34:1-8
Исаиа 34:1-8 АБ2013
Үндэстнүүд ээ, сонсохоор ойртогтун! Ард түмнүүд ээ, чагнагтун! Газар ба түүнийг дүүргэгч бүхэн, Ертөнц ба түүнээс гарсан бүхэн сонсогтун! Учир нь ЭЗЭНий зэвүүцэл Бүх үндэстний эсрэг байж, Тэрээр уур хилэнгээ бүх цэргийнх нь эсрэг гаргаж, Тэднийг бүрмөсөн устгалаа. Тэднийг Тэр алуурчинд өгсөн болой. Алагдагсдыг нь гаргаж хаяхад Хүүр нь өмхийрч, Цус нь ууланд нэвчив. Тэнгэрийн бүх эрхэс устаж, Тэнгэрс ч хуйлмал ном мэт хуйлагдах болно. Бүх эрхэс нь усан үзмийн ороонгын навч шиг, Инжрийн модны инжир хатаж унадаг шиг унана. Учир нь илд минь тэнгэрт согтоод, Үзэгтүн, Едомын дээрээс, Миний шүүлтийн тулд цээрлэл болсон Ард түмний дээр энэ нь бууна. ЭЗЭНий илд цусаар бялхсан байна. Илд нь хурга ямааны цусаар дүүрч, Хуцын бөөрний өөхөнд цадав. Учир нь ЭЗЭН Бозрад тахилгалж, Едомын газарт их нядалгаа хийнэ. Бас зэрлэг үхэр тэдэнтэй, Залуу бух хүчит нэгэнтэй хамт унаж, Газар нь цусаар нэвчиж, Шороо нь өөхтэй хутгалдаж тослог болно. Учир нь Сионд хариуг нь өгөх жил, Өшөө авалтын өдөр ЭЗЭНд бий.