Исаиа 33:18-21
Исаиа 33:18-21 АБ2013
Зүрх чинь “Тооллого хийгч хаана байна? Татвар хураагч хаа байна? Цамхаг хянагч хаа байна?” гэж Аюулыг тунгаан бодно. Хэн ч ойлгохгүй бэрх яриатай, Хэн ч үл ойлгох харь хэлтэй Догшин хүмүүсийг чи цаашид эс харна. Манай баяр наадмын хот Сионыг харагтун! Ажин түжин орон, Гадаснууд нь хэзээ ч сугарахгүй, Нэг ч аргамж нь тасрахгүй, Эвхэгдэхгүй майхан болох Иерусалимыг нүд чинь үзнэ. Тэнд цог жавхлант Нэгэн, ЭЗЭН, бидний төлөө байх болно. Ингэхдээ гол, өргөн сувгийн газар мэт болж, Сэлүүрт завь хийгээд усан онгоц ч түүгээр өнгөрөхгүй.