Хосеа 6:1-6
Хосеа 6:1-6 АБ2013
Ирэгтүн, ЭЗЭНдээ эргэж буцацгаая. Тэр биднийг тастсан ч эдгээх болно. Тэр биднийг шархдуулсан ч боож өгөх болно. Биднийг хоёр хоногийн дараа Тэр амилуулна, Биднийг гурав дахь өдөрт Тэр босгох болно, Тэгснээр бид өмнө нь амьдрах болно. Тиймээс таньж мэдэцгээе, ЭЗЭНийг мэдэхийн тулд шамдацгаая. Үүр цайх нь баттай лугаа адил Түүний ирэх нь гарцаагүй. Бороо мэт, газар дэлхийг услах хаврын бороо мэт Тэр бидэнд ирнэ. Ефраим аа, Би чамайг яалтай билээ? Иуда аа, Би чамайг хэрхэх вэ? Хайр чинь өглөөний сарних манан, Эрт алга болох шүүдэр мэт ажээ. Тиймээс Би эш үзүүлэгчдээр тэднийг хэсэглэн цавчсан. Би амныхаа үгээр тэднийг алсан. Миний шүүлт цацрах гэрэл мэт юм. Би тахилыг бус хайр энэрлийг, Би шатаалт тахилаас илүүгээр Бурханыг мэдэх мэдлэгийг таална.