Хосеа 12

12
1Ефраим салхиар хооллон
Дорнын салхийг үргэлж мөшгөж байна.
Тэрээр заль мэх, хүчирхийллийг олшруулж байна.
Тэр Ассиритай гэрээ байгуулж,
Египет уруу тос зөөдөг.
Эсэргүүцлийн түүхэн улбаа
2ЭЗЭН бас Иудатай заргалдаж,
Иаковыг замуудынх нь дагуу шийтгэнэ.
Тэр үйлдлүүдийнх нь дагуу
Түүнд эргүүлэн төлөх болно.
3Хэвлийд байхдаа тэр ахыгаа өсгийнөөс нь барьж,
Эрийн цээнд хүрээд Бурхантай тэмцэлдсэн.#Эх 25:26#Эх 32:24–26
4Тийм ээ, тэр тэнгэрэлчтэй барилдан дийлсэн.
Тэрээр уйлан өршөөл гуйсан.
Тэр Түүнийг Бетелд олоод
Тэр тэнд бидэнтэй ярьсан.#Эх 28:10–22
5Тэр нь түг түмдийн ЭЗЭН Бурхан,
Түүний дурсгалт нэр нь ЭЗЭН.
6Тиймээс Бурхандаа буц,
Хайр энэрэл, шударга ёсыг сахиж,
Үргэлж Бурханаа хүлээ.
7Гартаа хуурамч жинлүүртэй худалдаачин залилах дуртай.
8Ефраим “Үнэхээр би баян болсон. Би өөртөө эд баялгийг олсон.
Бүх хүч хөдөлмөр дотор минь
Нүгэл гэхээр хилэнцийг тэд надаас олохгүй” гэсэн.
9Гэвч Египет газарт байх үеэс
Би Бурхан ЭЗЭН чинь байсан.
Товлогдсон найрын өдрүүдийнх шиг
Би та нарыг дахин майхнуудад амьдруулах болно.#Лев 23:42–43
10Би бас эш үзүүлэгчдэд айлдан
Үзэгдлүүдийг олшруулсан.
Эш үзүүлэгчдээр дамжуулан
Би зүйр сануулгуудыг өгсөн.
11Гилеадад ёс бус юм байна уу?
Үнэхээр тэд хоосон юм.
Гилгалд тэд бухнуудыг тахиж байна.
Тийм ээ, тахилын ширээнүүд нь
Тариан талбайн шангуудын хажуудах чулуун овоонууд шиг юм.
12Одоо Иаков, Арамын нутаг уруу зугтаж,
Израиль эхнэрийнхээ төлөө ажилласан.
Эхнэрийнхээ төлөө хонин сүргийг манасан.#Эх 29:1–20
13Харин эш үзүүлэгчээр дамжуулан,
Израилийг Египетээс ЭЗЭН гаргаж,
Эш үзүүлэгчээр дамжуулан тэр хамгаалагдсан.#Гэт 12:50–51
14Ефраим гашуун уур хилэнг өдөөн хатгасан.
Тиймээс Эзэн цусны бурууг өөр дээр нь орхиж,
Зэмлэлийг нь өөрт нь буцааж өгнө.

Одоогоор Сонгогдсон:

Хосеа 12: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна