Хосеа 11

11
Бурханы энэрэл ба Израилийн зөрүүдлэл
1Израилийг залуу байх үед
Би түүнийг хайрлан
Хүүгээ Египетээс дуудан гаргав.#11:1 эсвэл Египетийг орхисноос нь хойш Би түүнийг хүү минь гэж нэрлэсэн.#Гэт 4:22; Мт 2:15
2Тэднийг дуудах тусам тэд
Надаас улам холдсон.
Тэд Баалуудад тахил өргөсөөр,
Шүтээнүүдэд утлага уугиулсаар байв.
3Гэвч Ефраимд алхахыг зааж өгсөн нь Би билээ.
Би тэднийг мутартаа авсан.
Гэвч тэднийг эдгээснийг минь тэд мэдээгүй.
4Би тэднийг хүмүүний оосроор, хайрын уяагаар татсан.
Би тэдний хувьд эрүүнээс нь буулгыг өргөн хаядаг
Нэгэнтэй адил болсон.
Би тонгойж, тэднийг хооллосон.#11:4 Энэ эшлэл еврейдээ тодорхой бус.
5Тэд Египет газар уруу эргэж эс явна.
Гэвч тэд Над уруу эргэхээс татгалзсан учир
Ассири тэдний хаан байх болно.
6Хотуудынх нь эсрэг илд эргэлдэж,
Зөнч-тахилчдыг нь сөнөөж,
Зөвлөгөөнөөсөө болж тэд цөлмөгдөнө.
7Тийнхүү ард түмэн минь
Надаас урвах хандлагатай болсон.
Хэдийгээр Дээдийн Дээрх өөд
Тэд өнөө хэдийг дууддаг боловч
Хэн ч Түүнийг ер өргөмжлөхгүй байна.#11:7 Энэ эшлэл еврейдээ тодорхой бус.
8Ефраим аа, Би чамайг
Хэрхэн зөнд нь орхих вэ?
Израиль аа, Би чамайг
Хэрхэн дайсанд тушаах вэ?
Би чамайг хэрхэн Адма шиг болгох вэ?
Би чамайг хэрхэн Зебойим шиг болгох вэ?
Зүрх минь Миний дотор бүрэн эргэж,
Бүхий л энэрэл минь ноцжээ.#Дх 29:23
9Би догшин уураа гүйцэлдүүлэхгүй.
Би дахин Ефраимыг сүйтгэхгүй.
Учир нь Би хүн бус,
Харин Бурхан юм.
Би та нарын дунд буй Ариун Нэгэн бөгөөд
Би хилэгнэл дотор ирэхгүй.
10Тэд ЭЗЭНий араас алхах бөгөөд
Тэр арслан мэт архирах болно.
Үнэхээр Тэр архирч,
Хөвгүүд нь баруунтаагаас дагжсаар ирнэ.
11Египетээс ирэх шувууд мэт,
Ассири газраас ирэх тагтаа мэт
Тэд дагжсаар ирэх болно.
Би тэднийг байшингуудад нь суулгах болно гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
12Ефраим Намайг хуурмагаар,
Израилийн гэр заль мэхээр хүрээлүүлж байна.
Харин Иуда Бурхантай алхсаар
Ариун Нэгэнд дуулгавартай байна.

Одоогоор Сонгогдсон:

Хосеа 11: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна