Еврей 8:1-4
Еврей 8:1-4 АБ2013
Ярианы маань гол нь тэнгэр дэх Сүр Жавхлантын сэнтийн баруун гарт заларсан тийм Тэргүүн тахилч бидэнд байгаа явдал юм. Тэрээр ариун газрын хийгээд хүний бус харин Эзэний босгосон жинхэнэ асрын үйлчлэгч юм. Тэргүүн тахилч бүр бэлэг хийгээд тахил өргөхийн тулд томилогдсон байдаг тул энэ тахилч ч мөн өргөх ямар нэгэн юмтай байх хэрэгтэй. Хэрэв Тэр газар дээр байсан бол тахилч биш байх байсан. Учир нь хуулийн дагуу бэлгүүдийг өргөдөг тахилчид байсан.