Еврей 5:4-10
Еврей 5:4-10 АБ2013
Хэн ч өөртөө энэ хүндлэлийг авахгүй, харин Аароны адил, Бурханаар дуудагдсан нь авна. Христ Тэргүүн Тахилч болон Өөрийгөө үүнчлэн алдаршуулаагүй ч Түүнд “Чи бол Миний Хүү Өнөөдөр Би Чамайг төрүүлэв” гээд, бас өөр газар “Мелхизедекийн хэргэмийн дагуу Чи мөнхийн тахилч юм” гэж Айлдагч нь алдаршуулсан юм. Тэрээр махбодынхоо өдрүүдэд Өөрийг нь үхлээс аварч чадах Нэгэнд чанга хашхиран, нулимсаараа залбирал ба гуйлтаа өргөсөн. Тэр эмээдэг байсан тул Бурхан Түүнийг сонссон билээ. Тэрээр Хүү нь байсан хэр нь зовсон зүйлсээсээ дуулгаварт суралцсан. Тэр төгс болгогдсоноороо Өөрт нь дуулгавартай байдаг бүхэнд мөнх авралын эх үндэс нь болсон бөгөөд Бурханаар Мелхизедекийн хэргэмийн дагуу Тэргүүн тахилчаар өргөмжлөгдөв.