Еврей 3:12-15

Еврей 3:12-15 АБ2013

Ах дүү нар аа, та нараас хэн нэг нь ёрын, итгэлгүй зүрхтэй байж, амьд Бурханаас салах вий хэмээн болгоомжлогтун. Харин “өнөөдөр” гэгдэж л байгаа бол бие биенээ өдөр бүр зоригжуулагтун. Эс бөгөөс та нараас хэн нэгэн чинь нүглийн мэхлэлээр хатуурах вий. Учир нь бид итгэлийнхээ эхлэлийг эцсээ хүртэл бат сахиваас Христийн хуваалцагчид болсон байна. Энэ нь “Өнөөдөр та нар Түүний дууг сонсвол, Тэрслэл дэх шиг зүрхээ бүү хатууруул” гэсэнчлэн юм.