Еврей 12:12-15

Еврей 12:12-15 АБ2013

Иймд сульдсан гар, салгалсан өвдгөө тэнхрүүлэгтүн. Доголон нь замаасаа хазайхгүй, харин эдгээгдэхийн тулд хөлдөө зориулж шулуун жим тавь. Бүх хүнтэй эвтэй байхыг болон ариуслыг мөшгөгтүн. Үүнгүйгээр хэн ч Эзэнийг үзэхгүй болой. Хэн чинь ч Бурханы нигүүлслээс хоцрохгүйн тулд болон аливаа гашуун үндэс урган хор учруулж, түүгээр олноороо бузарлагдахгүйн тулд сэрэмжил.