Еврей 10:11-18
Еврей 10:11-18 АБ2013
Тахилч болгон өдөр бүр үйлчлэн, нүглийг хэзээ ч зайлуулж үл чадах өнөөх л тахилуудаа дахин дахин өргөсөөр зогсдог. Харин Тэр нүглийн төлөөх ганц тахил үүрд өргөөд, Бурханы баруун гарт заларсан ба тэр цагаас дайснуудыг нь хөлийнх нь гишгүүр болгох хүртэл хүлээж байна. Учир нь Тэр ариун болгогдогсдыг ганц тахилаар үүрд төгс болгожээ. Ариун Сүнс бидэнд мөн гэрчилдэг. Учир нь Тэр “Эзэн айлдаж байна. «Тэр өдрүүдийн дараа Тэдэнтэй байгуулах гэрээ энэ юм. Би хуулиудаа тэдний зүрхэнд тавина. Тэдгээрийг ухаан санаанд нь бичнэ» гээд, цааш нь «Би цаашид тэдний нүглийг Тэдний ёс бус явдлыг эс санана»” гэжээ. Эдгээрийн уучлал хаа байна, тэнд цаашид нүглийн төлөөх тахил үгүй болдог.