Еврей 1:1-8

Еврей 1:1-8 АБ2013

Эрт үед эш үзүүлэгчдээр дамжуулан эцэг өвгөдөд олонтаа бас янз бүрийн замаар айлдсан Бурхан эдгээр эцсийн өдрүүдэд бүхний өвлөгчөөр томилсон, ертөнцийг бүтээсэн Хүүгийнхээ дотор бидэнд хандаж хэлэв. Түүний цог жавхлангийн гэгээ, Түүний мөн чанарын бодит илрэл ба эрх мэдлийнх нь үгээр бүхнийг Хүү барьдаг болой. Тэр нүглийн ариусгалыг гүйцээгээд, өндөрт байгч Сүр Жавхлантын баруун гарт залрав. Тэр тэнгэрэлч нараас илүү эрхэм нэрийг өвлөсөн шигээ тэднээс илүү эрхэм дээд нь болсон юм. Учир нь Бурхан, тэнгэрэлч нарын алинд нь хэзээ “Чи бол Миний Хүү, Өнөөдөр Би Чамайг төрүүлсэн” гээд бас “Би Түүний Эцэг болж, Тэр Миний Хүү болно” гэж айлдсан юм бэ? Анх төрсөн Түүнийг дэлхийд Тэр дахин авчрахдаа “Бурханы бүх тэнгэрэлч Түүнд мөргөгтүн” гэж айлджээ. Тэнгэрэлчүүдийн тухай Тэр “Тэр тэнгэрэлчүүдээ салхи, Үйлчлэгчдээ галын дөл болгодог” гэдэг бол, харин Хүүгийн тухайд “Бурхан минь, Таны сэнтий мөнхийн мөнх. Үнэн зөвийн очирт таяг нь Таны хаанчлалын очирт таяг мөн.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна