Хабаккук 1:12-17

Хабаккук 1:12-17 АБ2013

Миний Ариун Нэгэн, ЭЗЭН, Бурхан минь, Та өнө мөнхөөс байсан бус уу? Бид үхэхгүй. ЭЗЭН, Та шүүлтийн төлөө тэднийг томилсон билээ. Хад минь, Та засан залруулахын тулд Тэднийг тогтоон тавьсан. Таны мэлмий муу муухайг зөвшөөрч чадахааргүй дэндүү ариун юм. Бузар харгис явдлыг Та таашаан харж чадахгүй билээ. Яагаад Та хар санаагаар үйлдэгчдийг таашаан харна вэ? Өөрсдөөс нь илүү зөвтийг Буруутууд залгиж байхад Юунд Та анир чимээгүй байна вэ? Яагаад Та хүмүүсийг тэнгисийн загас мэт, Дээрээ захирагчгүй мөлхөгч амьтад мэт бүтээсэн юм бэ? Халдеичууд тэднийг бүгдийг нь Дэгээгээр гохдон татаж, Тороороо шүүрдэн барьж, Загасчилдаг торондоо цуглуулмуй. Тэгээд тэд баярлалдан хөөрцөглөж байна. Тийм учраас тэд өөрсдийн торонд тахил өргөж, Загасчилдаг торондоо зориулан утлага уугиулдаг. Учир нь тэдний олз омог нь Эдгээр юмсаар арвин бөгөөд Хоол хүнс нь элбэг дэлбэг байдаг юм. Тэд тороо хоосолж, Үндэстнүүдийг хэлтрүүлэлгүй хядсаар л байх юм гэж үү?

Хабаккук 1:12-17 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна