Эхлэл 8:15-22

Эхлэл 8:15-22 АБ2013

Бурхан, Ноад — Явагтун, эхнэр, хөвгүүд, бэрүүдээ аваад бүхээгнээс гар. Чи хамт байгаа бие махбодтой бүх амьтан буюу жигүүртэн шувууд, мал адгуус, газраар мөлхөгчид бүгдийг гарга. Эдгээр амьтад газар дэлхийг дүүргэн үржиг бас газар дэлхийд олшрог! гэв. Тэгээд Ноа хөвгүүд, эхнэр, бэрүүдээ аваад гарч иржээ. Бүх араатан амьтан, бүх мөлхөгч, бүх жигүүртэн шувуу, газар дэлхий дээрх хөдөлгөөнтэй бүхэн овог овогоороо бүхээгнээс гарчээ. ЭЗЭНд зориулан Ноа тахилын ширээ босгож, бүх цэвэр амьтад, бүх цэвэр шувуудаас аваад тахилын ширээн дээр шатаалт тахил өргөв. Тэгэхэд ЭЗЭН тааламжит үнэрийг таашаан соёрхож, зүрхэндээ айлдахдаа —Би хүн төрөлтнөөс болж газрыг дахин хэзээ ч хараахгүй. Учир нь хүмүүний зүрхний санаархал бүр багаасаа л ёрын муу байдаг. Би хамаг амьтныг урьдынх шигээ дахин хэзээ ч устгахгүй. Газар дэлхий байсан цагт Тариа тарих ба ургац хураах, Хүйтэн ба халуун, Зун ба өвөл, Өдөр ба шөнө тасралтгүй үргэлжлэх болно гэжээ.

Эхлэл 8:15-22-д зориулсан видео