Эхлэл 50:15-21

Эхлэл 50:15-21 АБ2013

Иосефын ах дүү нар эцгийнхээ нас барсныг хараад —Хэрэв Иосеф бидний эсрэг өс санаж, өөрт нь бидний хийсэн бүх гэм хорыг бидэнд эргүүлж хийх гэвэл яах вэ? хэмээн ярилцацгаав. Тэгээд тэд Иосефт хэл дамжуулж —Эцэг чинь нас барахынхаа өмнө “Ах нар чинь чамд гэм хор хийсэн боловч тэдний гэмт үйлдэл болон нүглийг нь чи одоо уучлаарай гэж та нар Иосефт хэл” гэсэн учир та эцгийнхээ Бурханы зарц бидний гэмт үйлдлийг одоо уучилна уу? гэж хэлсэнд тэдний үгийг сонсоод Иосеф уйлав. Тэгээд ах нар нь явж түүний өмнө очиж сөгдөн —Харагтун, бид бол таны зарц нар гэсэнд Иосеф тэдэнд —Битгий айцгаа. Би Бурханыг орлож яахан болох билээ? Та нар намайг хорлох гэсэн боловч Бурхан өнөөдрийнх шиг үй олон хүний амийг аврахын төлөө түүнийг сайнаар эргүүлсэн юм. Та нар одоо битгий ай. Би та нарыг болон хүүхдүүдийг чинь тэтгэнэ гэж хэлээд, тэднийг тайвшруулж, сэтгэл зүрхэнд нь өгүүлэв.

Эхлэл 50:15-21 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна