Эхлэл 49:29-33
Эхлэл 49:29-33 АБ2013
Тэрээр тэдэнд захиран хэлсэн нь —Би өөрийн хүмүүс уруугаа буцна. Намайг хитчүүдийн Ефроны тал дахь агуйд байгаа өвөг дээдэстэй минь хамт оршуулаарай. Тэр агуй бол Канаан нутагт, Мамрегийн эсрэг талд, Махпелагийн талбайд бий. Абрахам тэр агуйг талбайтай нь хамт оршуулгын газар болгохоор хитчүүдийн Ефроноос худалдаж авсан юм. Абрахам болон эхнэр Сара нь тэнд оршуулагдсан бөгөөд Исаак болон түүний эхнэр Ребека мөн тэнд оршуулагдсан билээ. Би бас Леагаа тэнд оршуулсан юм. Тэр талбай ба тэндхийн агуйг Хитийн хөвгүүдээс худалдаж авсан гэв. Иаков хөвгүүддээ захиасаа өгч дуусаад, хөлөө хумин орондоо хийж, эцсийнхээ амьсгааг аваад, өөрийн хүмүүс уруугаа оджээ.