Эхлэл 46:26-34

Эхлэл 46:26-34 АБ2013

Египетэд Иаковтай хамт ирсэн хүмүүс нь түүний бэрүүдээс гадна жаран зургаан хүн байв. Эдгээр нь бүгд Иаковаас гарсан хүмүүс юм. Египетэд төрсөн, Иосефын хөвгүүн хоёр бөгөөд Египетэд ирсэн Иаковынхан бүгд далан хүн болой. Иаков Гошен уруу замчлуулахаар Иудаг урьдаар Иосефт илгээж, улмаар тэд Гошен нутагт хүрэлцэн иржээ. Иосеф сүйх тэргээ бэлтгэж, эцэг Израильтайгаа уулзахаар Гошенд хүрч очоод, түүнийг өмнөө үзэгдмэгц хүзүүдэн авч, хүзүүгээр нь тэврээд удтал уйлав. Израиль Иосефт —Чиний амьд байгааг харж, царай зүсийг чинь үзсэнээс хойш би одоо үхсэн ч яах вэ гэв. Иосеф өөрийн ах дүү нар болон эцгийнхэндээ —Би очиж Фараонд хэлье. Би түүнд “Канаанд байсан ах дүү нар болон эцгийнхэн маань над дээр хүрч ирлээ. Тэд бол хоньчид, угаасаа мал малласаар ирсэн улс. Тэд мал сүргээ, хамаг эд хөрөнгөө авч иржээ” гэе. Фараон та нарыг дуудаж “Та нар юу хийдэг улс вэ?” гэж асуухаар нь, египетчүүдэд хоньчид жигшүүртэй байдаг тул та нар “Таны зарц нар болон бидний эцэг өвгөд хар багаасаа өдий хүртэл мал малласаар ирлээ” гэж хэлээрэй. Тэгвэл та нарыг Гошен нутагт байлгах болно гэв.

Эхлэл 46:26-34-д зориулсан видео