Эхлэл 45:14-20

Эхлэл 45:14-20 АБ2013

дүү Бениаминыхаа хүзүүгээр тэврэн уйлахад Бениамин ч бас түүний хүзүүгээр тэврэн уйлав. Иосеф бас ах нараа үнсээд тэвэрч уйлав. Тэгээд ах нар нь түүнтэй ярилцацгаав. Иосефын ах нарын ирсэн тухай сураг Фараоны ордонд сонсогдов. Энэ нь Фараон болон түүний зарц нарын нүдэнд аятай байлаа. Фараон, Иосефт —Ах дүү нартаа “Үүнийг үйлдэцгээ, та нар мал хөсгөө ачаалан хөдөлж, Канаан нутагтаа очоод, эцгээ болон гэр орныхноо дагуулан над дээр хүрч ир! Би та нарт Египетийн хамгийн сайн газрыг өгнө. Та нар тэр газрын өег нүнжгийг хүртэх болно” гэж хэл. Бас чи тушаал авсан тул “Үүнийг үйлдэцгээ, Египет нутгаас хөсөг тэрэг авч, эхнэр хүүхдүүдээ суулган, эцгээ аваад ирцгээ. Та нар эд хөрөнгөндөө харамсах хэрэггүй. Учир нь Египет нутгийн хамаг сайн сайхан юм та нарынх” гэж хэл гэжээ.

Эхлэл 45:14-20-д зориулсан видео