Эхлэл 40:5-19

Эхлэл 40:5-19 АБ2013

Шоронд хоригдож байсан Египетийн хааны сөнч, талхчин хоёр нэгэн шөнө хоёулаа зүүдэлсэн бөгөөд тэр хоёрын зүүдний совин өөр өөр байлаа. Иосефыг өглөөгүүр тэдэн дээр орж ирээд харахад, үзэгтүн, тэд их гунигтай байв. Иосеф эзнийхээ байшинд өөртэй нь хамт хорионд байгаа Фараоны хоёр албатаас —Өнөөдөр та хоёрын царай яагаад ийм дүнсгэр муу харагдана вэ? гэж асуусанд тэд —Бид хоёулаа зүүд зүүдэллээ, харин түүнийг тайлах хүн алга гэсэнд Иосеф тэдэнд —Тайлал нь Бурханых биш үү? Надад яриач дээ! гэв. Тэгээд ахлах сөнч зүүдээ Иосефт ярьсан нь —Миний зүүдэнд, харагтун, өмнө минь усан үзмийн мод байв. Тэр мод гурван мөчиртэй бөгөөд ургаж дэлгэрээд усан үзэм боловсорчээ. Тэгээд миний гар дээр Фараоны аяга байх ба би усан үзэм авч, Фараоны аяганд шүүсийг нь шахаж хийгээд, тэр аягаа Фараоны гарт өгч байлаа гэв. Иосеф түүнд —Түүний тайлал нь гэвэл, гурван мөчир нь гурван өдөр юм. Фараон гурван өдрийн дотор тэргүүнийг тань өргөж, хуучин албанд тань дахин оруулна. Тэгээд та урьд түүний сөнч байх үедээ хийдэг байсан ёсоор Фараоны аягыг дахин гарт нь өгөх болно. Бүх юм чинь сайн болбол намайг дурсан санаарай. Надад нинжин сэтгэл гарган Фараонд миний тухай дурдаж энэ байшингаас намайг гаргаж өгнө үү? Үнэнээ хэлэхэд, би еврейчүүдийн нутгаас хулгайлагдсан. Тэд намайг гянданд суулгах ямар ч хэрэг би энд хийгээгүй гэжээ. Түүнийг сайнаар тайлахыг ахлах талхчин хараад, Иосефт —Би бас зүүдэндээ үзсэн нь, харагтун, миний толгой дээр цагаан талхтай гурван сагс байв. Дээд талын сагсанд нь Фараонд зориулж жигнэсэн янз бүрийн жигнэсэн бүтээгдэхүүн байлаа. Гэтэл шувууд миний толгой дээрх сагснаас түүнийг авч идэж байлаа гэсэнд Иосеф —Түүний тайлал гэвэл, гурван сагс нь гурван өдөр юм. Гурван өдрийн дотор Фараон тэргүүнийг тань биеэс чинь өргөн авч модонд өлгөхөд шувууд махыг чинь идэх болно гэв.

Эхлэл 40:5-19 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна