Эхлэл 4:2-12
Эхлэл 4:2-12 АБ2013
Дахиад тэрээр Каины дүү Абелыг төрүүлжээ. Тэгээд Абел мал маллаж, Каин газар эдлэх болов. Хожим нь Каин газраас авсан үр жимснээсээ ЭЗЭНд өргөл болгон барьжээ. Абел бас хонин сүргийнхээ анхны төл болон түүнийхээ өөх тосноос өргөжээ. ЭЗЭН Абелыг болон түүний өргөлийг ойшоон хүлээж авсан боловч Каиныг болон түүний өргөлийг ойшоосонгүй. Каин ихэд уурлан, уруу царайлав. ЭЗЭН, Каинд —Чи юунд уурлана вэ? Юуны учир уруу царайлна вэ? Хэрэв чи сайныг үйлдвэл тэргүүнээ өргөх биш үү? Хэрэв чи сайныг хийхгүй бол гэм нүгэл үүдэн дээр чинь гэтэн, нүгэл хилэнц чамайг хүсэх болно. Гэвч чи түүнийг дийлэх ёстой. Каин дүү Абелтайгаа ярьжээ. Дараа нь хээр талд байхдаа дүү Абел уруугаа дайрч, түүнийг цохиж алав. ЭЗЭН —Чиний дүү Абел хаана байна? гэж Каинаас асуухад Каин —Би мэдэхгүй. Би дүүгийнхээ харгалзагч юм уу? гэж хариулав. ЭЗЭН —Чи юу хийчихэв ээ? Чиний дүүгийн цус газраас Над өөд хашхирч байна. Газар амаа ангайж, чиний гараас дүүгийн чинь цусыг авсан тул чамд газраас хараал хүрч, чамайг газар хагалахад газар чамд дахин үр жимсээ хайрлахгүй. Чи газар дэлхийд зайгуул тэнүүлч болно гэв.