Эхлэл 4:17-24
Эхлэл 4:17-24 АБ2013
Каин эхнэртэйгээ унтаж, эхнэр нь жирэмслэн Енохыг төрүүлэв. Каин хот байгуулж, түүнийгээ хүүгийнхээ нэрээр Енох гэж нэрлэлээ. Енох Ирадыг төрүүлж, Ирад Мехуиаелыг төрүүлж, Мехуиаел Метушаелыг төрүүлж, Метушаел Ламехыг төрүүлжээ. Ламех хоёр эхнэр авав. Нэгийнх нь нэр Ада, нөгөөгийнх нь нэр Зилла. Адагийн төрүүлсэн Иабал нь майханд суугч, мал сүрэгтний дээд өвөг болов. Түүний дүүгийн нэрийг Иубал гэдэг байжээ. Тэрээр босоо ятгачид ба лимбэчдийн дээд өвөг болов. Зилла бас Тубал-каиныг төрүүлжээ. Тэрээр хүрэл ба төмрөөр янз бүрийн эдлэл хийдэг дархан болжээ. Тубал-каины охин дүүг нь Наама гэдэг. Ламех эхнэрүүддээ хандан Ада, Зилла, миний дуу хоолойг сонсоцгоо! Ламехын эхнэрүүд ээ, миний үгийг сонсоцгоо! Намайг шархдуулсны төлөө би нэгэн хүнийг алчихлаа. Намайг гэмтээсний төлөө нэгэн залууг алчихлаа. Каины төлөө ногдох ял шийтгэл долоо дахин их бол, Ламехын төлөө ногдох ял шийтгэл далан долоо дахин их байх болно гэв.