Эхлэл 39:7-12

Эхлэл 39:7-12 АБ2013

Түүнээс хойш эзнийх нь эхнэр Иосефт харц чулуудаж —Надтай унтаач гэж хэлэв. Харин Иосеф татгалзаж, эзнийхээ эхнэрт —Харагтун, миний эзэн гэрийн доторх юунд ч санаа тавьдаггүй бөгөөд өөрийн эзэмшдэг бүхнээ тэрээр миний гарт өгсөн учир энэ гэрт надаас илүү их хүн байхгүй. Та түүний эхнэр учир тэр танаас бусад юуг ч надад хориглоогүй. Би яаж ийм ёрын муу хэрэг хийж, Бурхандаа нүгэл үйлдэх билээ? гэв. Тэр эмэгтэй өдрөөс өдөрт Иосефыг ятгасаар байсан боловч тэрээр өөртэйгөө унт гэснийг нь ч, хамт бай гэснийг нь ч сонссонгүй. Нэгэн өдөр Иосефыг ажилаа хийхээр гэрт ороход гэрийнхнээс нэг ч хүн тэнд байсангүй. Тэр эмэгтэй түүний хувцаснаас чангааж —Надтай унтаач гэсэнд Иосеф түүний гарт хувцсаа орхиод, гадагш зугтан гарав.

Эхлэл 39:7-12-д зориулсан видео