Эхлэл 33:4-11

Эхлэл 33:4-11 АБ2013

Есав гүйж ирэн түүнийг тэврэн хүзүүдэж үнсээд, хоёулаа уйлалдав. Есав хараагаа өргөн, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг олж хараад —Чамтай хамт яваа энэ хүмүүс юун улс вэ? гэсэнд Иаков —Бурханаас таны зарц надад энэрэн нигүүлсэж өгсөн хүүхдүүд гэв. Тэгэхэд зарц бүсгүйчүүд нь хүүхдүүдийнхээ хамт хүрч ирээд сөгдөн мөргөв. Леа ч бас хүүхдүүдийнхээ хамт хүрч ирээд сөгдөн мөргөв. Иосеф дараа нь Рахелтай хамт хүрч ирээд сөгдөн мөргөв. Есав —Надтай дайралдсан энэ бүх сүрэг чинь ямар учиртай юм бэ? гэсэнд Иаков —Эзэн таны таалалд багтах гэснийх билээ гэж хэлэв. Есав —Дүү минь ээ! Надад байгаа юм хангалттай. Чи өөрийнхөө юмыг өөртөө байлга гэв. Иаков —Үгүй. Хэрэв би таны таалалд багтсан бол энэ бэлгийг гараас минь авна уу? Тэгээд ч тантай нүүр тулах нь Бурхантай нүүр тулах мэт ажээ. Та ч намайг таалсан билээ. Бурхан надад нигүүлсэнгүй хандсан бөгөөд миний эд хөрөнгө хангалттай учир танд зориулж авчирсан бэлгийг минь хүлээн авна уу? гэж хичээнгүйлэн гуйсанд Есав зөвшөөрчээ.

Эхлэл 33:4-11-д зориулсан видео