Эхлэл 32:24-28

Эхлэл 32:24-28 АБ2013

Иаков ганцаараа үлдсэн бөгөөд нэгэн хүн Иаковтай үүр цайтал барилдлаа. Тэрээр Иаковыг дийлж чадахгүйгээ үзээд түнх уруу нь цохив. Түүнтэй барилдаж байгаад Иаковын түнх ингэж мултарчээ. Мөнөөх нь —Үүр цайж байгаа учир намайг явуул гэсэнд Иаков —Намайг ерөөхөөс тань нааш би таныг явуулахгүй гэжээ. Тэгээд тэр хүн —Чиний нэр хэн бэ? гэж асуусанд тэрээр —Иаков гэв. Тэр хүн —Үүнээс хойш чамайг Иаков гэхгүй харин Израиль гэж нэрлэх болно. Учир нь чи Бурхантай бас хүмүүстэй тэмцэлдэж илүүрхлээ гэв.

Эхлэл 32:24-28-д зориулсан видео