Эхлэл 30:37-40

Эхлэл 30:37-40 АБ2013

Иаков бургас, гүйлс, уянгат модны залуу ногоон мөчрийг аваад, хальсыг нь хуулан, цагаан судал гаргажээ. Тэрээр хальсыг нь хуулсан мөчрүүдээ худгийнхаа онгоцнуудын дэргэд босгож, ус уухаар ирсэн хонины эгц өмнө нь байхаар тохируулжээ. Хоньд ус уух үед мөчрийн өмнө хээл авсан тэдгээр хоньд алаг, эрээн цоохор хурга гаргажээ. Иаков хургануудыг ялгаж, Лабаны хонин сүргээс алаг, хар зүсмийн хоньдыг Лабаны сүргийн нөгөө талд нь ялгав. Өөрийнхөө сүргийг Лабаны сүрэгтэй холилдуулалгүй тусгаарлав.

Эхлэл 30:37-40-д зориулсан видео