Эхлэл 25:19-28

Эхлэл 25:19-28 АБ2013

Абрахамын хүү Исаакийн уг угсаа ийм билээ. Абрахам Исаакийг төрүүлж, Исаак дөчин настайдаа Паддан-Арамын арам хүн Бетуелийн охин, арам хүн Лабаны охин дүү Ребекаг эхнэр болгон авчээ. Эхнэр нь хүүсэр учир Исаак түүний төлөө ЭЗЭНд залбирсанд ЭЗЭН хариулж, эхнэр Ребека нь жирэмсэлжээ. Хүүхдүүд нь эхийнхээ хэвлий дотор тэмцэлдсэнд —Ингээд байвал би яах вэ? гэж хэлээд, Ребека ЭЗЭНээс асуун залбирахаар одов. ЭЗЭН түүнд —Хэвлий дотор чинь хоёр үндэстэн байна. Биеэс чинь хоёр ард түмэн салж гарах бөгөөд Нэг ард түмэн нь нөгөөгөөс хүчтэй ба Том нь багадаа зарцлагдана гэлээ. Түүнийг төрөх болоход хэвлийд нь ихэр хүүхэд байжээ. Эхнийх нь улаан, бүх бие нь үстэй арьс шиг байсан учир түүнд Есав гэдэг нэр өгчээ. Удаах дүү нь Есавын өсгийнөөс гараараа зуурч гарсан учир түүнд Иаков гэдэг нэр өгчээ. Ребека тэднийг төрүүлэхэд Исаак жаран настай байлаа. Хөвгүүд өсөж, Есав гарамгай анчин, хээр талын эр, Иаков нь майхандаа суудаг номхон дөлгөөн хүн болжээ. Исаак, Есавын агнасан ангийн маханд дуртай учир Есавдаа хайртай харин Ребека нь Иаковтаа хайртай байв.

Эхлэл 25:19-28-д зориулсан видео