Эхлэл 22:1-5
Эхлэл 22:1-5 АБ2013
Үүний дараа Бурхан, Абрахамыг сорьж, түүнд —Абрахам аа! гэсэнд Абрахам —Харагтун, би энд байна гэжээ. Бурхан —Чи цорын ганц хайртай хүү Исаакаа аваад Мориа гэдэг газар уруу яв. Тэнд түүнийг шатаалт тахил болгон Миний чамд зааж өгөх тэр нэг уулан дээр тахин шатаагтун гэв. Тэгээд Абрахам өглөө эртлэн босоод илжгээ эмээллэж, хоёр зарц залууг хүү Исаакийнхаа хамт дагуулж, шатаалт тахилын мод хагалж аваад Бурханы өөрт нь айлдсан тэр газар уруу явжээ. Гурав дахь өдөр нь Абрахам хараа өргөн, тэр нутгийг алсаас харав. Тэгээд Абрахам зарц залуустаа —Та хоёр, илжигтэйгээ энд хүлээж бай. Хүү бид хоёр тийшээ очиж мөргөчихөөд та нар уруу эргэж ирнэ гэв.