Эхлэл 19:23-29

Эхлэл 19:23-29 АБ2013

Лотыг Зоарт орж ирэхэд нар мандсан байв. ЭЗЭН Содом, Гоморра дээр хүхэр ба галыг тэнгэрээс буюу ЭЗЭНээс бороо мэт буулгажээ. Тэгээд Тэрээр тэдгээр хот, тал хөндийг бүхлээр нь, бас хотод амьдарч байсан хамаг амьтан, газрын ургамал бүгдийг хөмрөн сүйрүүлжээ. Харин Лотын ард явж байсан эхнэр нь эргэж хараад давсан багана болчихжээ. Абрахам өглөө эрт босоод, ЭЗЭНий өмнө зогсож байсан тэр газартаа очив. Тэрээр Содом, Гоморра болон бүх тал газрыг өнгийн харахад, зуухнаас гарч байгаа утаа шиг утаа бургилж байлаа. Бурхан талын хотыг устгахдаа Абрахамыг дурсан санаж, Лотын сууж байсан хотыг устган сүйрүүлэхдээ Лотыг сүйрлийн дундаас мэнд гаргажээ.

Эхлэл 19:23-29-д зориулсан видео